Химийн элемент Гарчиг Түүх | Тодорхойлолт | Тэмдэглэгээ | Тархалт | Цахим холбоос | Эшлэл | Хажуугийн цэсCommons: Химийн элементElementymology & Elements MultidictSDV Nuclear GlossaryWebElementsChemicoolChemicalElementsLos Alamos National Laboratorychemical elementThe Problem of the Soul in Aristotle's De anima
Химийн элемент
атомын цөмпротоныатомын дугаарааратомустөрөгчазотнүүрстөрөгчатомын дугаартайатомын дугаартайМЭӨГрекийнфилософичүелэх системээатомын дугааратомынхаапротоныатомын цөмпротоныатомын цөмпротоннейтроныцөмпротонынейтроныхимийн элементийнатомуудЛатинШведийнхимичЛатин хэлшинжлэх ухааныгалактикийн
Химийн элемент
Jump to navigation
Jump to search
Химийн махбодь буюу Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.[1]
Түгээмэл жишээ бол устөрөгч, азот, нүүрстөрөгч зэрэг болно. 2016 оны байдлаар 118 химийн элемент нээгдээд байна. 82-оос дээш (бисмут, түүнээс дээш), мөн 43-61 хоорон дахь атомын дугаартай элементүүд тогтворгүй, өөрөөр хэлбэл цацраг идэвхит чанартай. Хэдий цацраг идэвхит шинжтэй боловч 94 хүртэлх атомын дугаартай элементүүд байгаль дээр тааралдана.[2]
Лабораторийн нөхцөлд цөмийн урвалаар шинэ химийн элементүүд нээгдсээр байна.
Гарчиг
1 Түүх
2 Тодорхойлолт
2.1 Атомын дугаар
2.2 Атом масс
2.3 Изотопи
2.4 Аллотропи
3 Тэмдэглэгээ
4 Тархалт
5 Цахим холбоос
6 Эшлэл
Түүх |
Элемент гэдэг нэр томъёог МЭӨ 360 оны үед Грекийн философич Плато анх хэрэглэж байжээ[3].
33 химийн элемент бүхий орчин үеийн анхны жагсаалтыг Антуан Лавуазьегийн 1789 оны "Химийн элементүүд" (Elements of Chemistry) номноос харж болно. 1869 онд Д.Менделеев алдарт үелэх системээ нээсэн байна.
20-р зууны эхэн хүртэл химийн элементийг цаашид дахин жижиг хэсгүүдэд задрахгүй хэмээн тодорхойлж байв.[4] 1913 онд Генри Мослей химийн элементийн атомын дугаар нь тухайн атомынхаа протоны тоогоор тодорхойлогдох зүй тогтлыг нээсэн байна. 1919 онд нийт 72 химийн элемент нээгдээд байсан ба [5], 1955 онд нээгдсэн 101 дэх элементийг Алдарт химич Менделеевийн нэрээр нэрлэжээ.
Тодорхойлолт |
Атомын дугаар |
Атомын дугаар гэдэг нь тухайн элементийн үелэх системд эзлэж байгаа дэс дугаар бөгөөд тухайн атомын цөм дэх протоны тоотой ижил утгатай байдаг.
Атом масс |
Атом масс (A тэмдэглэгдэнэ) гэдэг нь атомын цөм дэх протон ба нейтроны тооны нийлбэр юм.
Изотопи |
Изотопи гэдэг нь цөм дэх протоны тоогоороо ижил, харин нейтроны тоогоороо ялгаатай тухайн химийн элементийн төрлүүдийг хэлнэ.
Аллотропи |
Аллотропи нь тухайн нэг химийн элементийн үүсгэж буй хоорондоо ялгаатай хоёр болон түүнээс олон төрлийн дан бодисууд юм. Өөрөөр хэлбэл эдгээр аллотропиудыг бүрдүүлэгч атомууд нь ижил боловч, эдгээр атомуудын хоорондоо холбогдох байдал нь өөр байна. Өөрөөр хэлбэл бүтцийн байгууламж нь ялгаатай байна.
Тэмдэглэгээ |
Латин үсгээр тэмдэглэгддэг, орчин үеийн химийн тэмдэглэгээг Шведийн химич Йонс Якоб Берцелиус боловсруулсан бөгөөд тухайн үед Латин хэл нь шинжлэх ухааны хэл байжээ.
Тархалт |
Манай галактикийн хамгийн өргөн тархалттай 10 химийн элемент.
Элемент | сая хуваасны нэгээр, жингийн |
---|---|
Устөрөгч | 739,000 |
Гели | 240,000 |
Хүчилтөрөгч | 10,700 |
Нүүрстөрөгч | 4,600 |
Неон | 1,340 |
Төмөр | 1,090 |
Азот | 970 |
Цахиур | 650 |
Магни | 580 |
Хүхэр | 440 Лити |
Цахим холбоос |
Commons: Химийн элемент – Викимедиа дуу дүрсний сан
Elementymology & Elements Multidict word history and language dictionary- SDV Nuclear Glossary
- WebElements
- Chemicool
- ChemicalElements
- Los Alamos National Laboratory
Эшлэл |
↑ Compendium of Chemical Terminology, chemical element
↑ A. Earnshaw, Norman Greenwood. Chemistry of the Elements, Second Edition. Butterworth-Heinemann, 1997
↑ Hillar, Marian (2004). The Problem of the Soul in Aristotle's De anima. NASA WMAP. 2006-08-10-д хандсан.
↑ Boyle, Robert (1661). The Sceptical Chymist.
↑ Carey, George, W. (1914). The Chemistry of Human Life.
Анги:
- Химийн элемент
(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"0.076","walltime":"0.097","ppvisitednodes":"value":731,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":3547,"limit":2097152,"templateargumentsize":"value":1045,"limit":2097152,"expansiondepth":"value":7,"limit":40,"expensivefunctioncount":"value":0,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":2471,"limit":5000000,"entityaccesscount":"value":0,"limit":400,"timingprofile":["100.00% 37.189 1 -total"," 64.48% 23.978 1 Загвар:Reflist"," 24.07% 8.950 2 Загвар:Cite_book"," 15.70% 5.837 1 Загвар:Cite_web"," 13.71% 5.100 4 Загвар:Гол"," 12.77% 4.750 1 Загвар:Commons"," 7.38% 2.744 1 Загвар:Prettytable"],"cachereport":"origin":"mw1265","timestamp":"20190409115303","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u0425u0438u043cu0438u0439u043d u044du043bu0435u043cu0435u043du0442","url":"https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B8%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q11344","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q11344","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2007-07-17T19:44:12Z","dateModified":"2019-03-02T12:24:16Z","image":"https://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/56/%D2%AE%D0%B5%D0%BB%D1%8D%D1%85_%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC.png","headline":"u0422u0438u0442u0430u043d"(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":270,"wgHostname":"mw1265"););